ӨМӨЗО-ны Үндэсний их сургуулиас мэндчилгээ дэвшүүлэв

Олон жилийн хамтын ажиллагаатай БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний их сургуулиас МУБИС-ийн 70 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлж, бэлэг илгээснийг тус сургуулийн биет төлөөлөгч доктор Цогт МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд профессор О.Алтангоод гардуулан өгч баяр хүргэлээ. Ямар ч цаг үед чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэн мэндчилгээ дэвшүүлж байдаг ӨМҮИС-ийн эрдэмтэн багш нар, бүх хамт олонд МУБИС-ийн хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт сайн сайхныг хүсье.

Т.Дуламрагчаа