Докторууд дипломоо гардаж авлаа

МУБИС-ийн докторантурын сургалтын бүрэн хөтөлбөрийг дүүргэн 2021 онд эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан доктор МУБИС-ийн НХУС-ийн багш Г.Чулуун-Эрдэнэ, МҮИС-ийн багш П.Гантуяа, СХД-ийн 121-р ЕБС-ийн МХУЗ-ын багш М.Өлзийсүрэн нарт МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч доктор, дэд профессор О.Алтангоо дипломыг гардуулан өгч баяр хүргэн, амжилт хүслээ. Эрдмийн зэргээ амжилттай хамгаалж төрөлх МУБИС-ийнхаа түүхт 70 жилийн ойн босгон дээр докторын дипломоо гардаж авсан Хэл шинжлэлийн ухааны доктор М.Өлзийсүрэн (хамгаалсан сэдэв: “Монгол хэлний үсгийн махбодын ангилал ба авиа зүйн уламжлал, шинжлэл”) , Г.Чулуун-Эрдэнэ (“Монгол Улс дахь хос хэлний нөхцөл байдлыг нийгэм хэл шинжлэлийн үүднээс судлах нь”), Боловсрол судлалын доктор П.Гантуяа (“XVI-XX зууны эхэн үеийн Монголын сүм, хийд, дацангийн сургалтын бүтэц, зохион байгуулалт”) нартаа бүх эрдэмтэн багш нар, хамт олон, үе үеийн шавь нар, гэр бүл, найз нөхдийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, амжилт сайн сайхныг хүсье.