Магистрантур төгсөгчид хандив өглөө

МУБИС-ийн Магистрантурыг амжилттай төгсөж байгаа ӨМӨЗО-ны магиструудын төлөөлөл цар тахлын хүнд онцгой энэ цаг үед сургуульдаа нэмэр тус болохоор хандивын аян өрнүүлж 6 сая 700  мянган төгрөгийг амны хаалт болон гар ариутгагчийн хамт дэд захирал доктор Б.Сүхболдод гардуулж өглөө. ӨМӨЗО-ны олон хошуу нутгаас зорин ирж, төрөл бүрийн мэргэжлээр амжилттай суралцан мэргэжлийн зэргээ ахиулан амжилттай төгсөж байгаа элэг нэгт төгсөгчдөдөө нийт хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье.