"Судлаач оюутан" эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөв

МБУС-ийн Биологийн тэнхимээс зохион байгуулдаг "Судлаач оюутан" эрдэм шинжилгээний хурал 2021-04-08 нд онлайнаар амжилттай болж өндөрлөв. Тус хуралд Биологийн 3, 4-р ангийн оюутнууд идэвхтэй оролцож, судалгааны үр дүнгээ хэлэлцүүлснээс:
ТЭРГҮҮН БАЙРТ: Биологи-4 оюутан М.Давааням,
ДЭД БАЙРТ: Биологи-4 оюутан Б.Бадам,
ГУТГААР БАЙРТ Биологи-4 оюутан Д.Жанлавцогзол,
Тусгай байруудад Биологи-4 оюутан Р.Биндэръяа, У.Уранзаяа нарын илтгэл тус тус шилдэгээр шалгарсан байна.
Эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлэх нь чанар, өгөөж, үр дүнгээ дээшлүүлэх, нийтэд сурталчлах, туршлага солилцох ач холбогдолтой. Биологийн тэнхимээс төрж гарсан олон багш, судлаач, эрдэмтэд өдгөө боловсролын байгууллага, гадаад, дотоодын судалгааны төв, хүрээлэнд амжилттай ажиллаж байна хэмээн хурал зохион байгуулагчид дүгнэжээ. Уламжлалт оюутны хуралдаа идэвхтэй оролцсон оюутан залуусдаа болон зохион байгуулагч тэнхимийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.