МУБИС-ийн профессор Л.Цэрэнсодном МУГБ цол хүртэв

МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн сургуулийн профессор багш Л.Цэрэнсодном Боловсролын салбар болон Багшлах боловсон хүчин бэлтгэх үйлсэд 40 гаран жил ажилласан гавьяа зүтгэлээ өндрөөр үнэлүүлж, төрийн дээд шагнал ГАВЬЯАТ БАГШ цол хүртсэнд МУБИС-ийн үе үеийн нийт хамт олон, олон зуун шавь нар, төгсөгчдийнхөө өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Доктор профессор Л.Цэрэнсодном багш нь МУБИС-д багш, салбарын захирал, дэд захирал зэрэг албыг нэр төртэй хашин бүх шатны боловсролын багш, боловсон хүчин бэлтгэх болон эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар яваа манай ахмад тэргүүлэх профессор багш нарын төлөөлөл юм. Ингээд дахин баяр хүргэж, сайн сайхныг ерөөе.

Т.Дуламрагчаа