ДОТООД НЭГЖИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Дотоод ажлын албаны чиг үүрэг

  • МУБИС-ийн дотоод ажлын алба нь МУБИС-ийн хүний нөөцийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актын хүрээнд бүрдүүлэн, хэвшүүлэх хэвлэл мэдээлэл олон нийттэй харьцах харилцааг хариуцан ажиллах, захирлуудын өдөр тутмын ажилд туслан МУБИС-ийн дотоод ажлыг хариуцан ажиллах зэрэг үндсэн чиг үүрэгтэй. 
  • МУБИС-ийн захирлын албан ёсны мэдэгдэл, хэвлэлийн бага хурал, сурталчилгаа, байгууллагын гадаад, дотоод харилцаатай холбоотой асуудлыг хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан ажилтан албан бичиг хэрэг хөтлөлтийн стандартын дагуу боловсруулж, захирлаар хянуулж, зөвшөөрснөөр холбогдох байгууллагад хүргүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээх ажлыг хэрэгжүүлнэ.
  • МУБИС-ийн дотоод ажлын алба нь бусад нэгжүүдийн ажлын уялдаа холбоо, ажил үүргийг зохицуулах, тэдгээрийн ажлын  төлөвлөгөө, тайланг хэлэлцэх,  дүгнэх ажлыг зохион байгуулна.
  •  МУБИС-ийн хүний нөөцийн бодлогыг холбогдох хууль тогтоомж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тогтоол, МУБИС-ийн стратегийн бодлого дээр үндэслэн боловсруулан Захирлын зөвлөлийн хурлаар батлуулан ажиллана.