НХУС-ийн Гадаад хэлний салбарын эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний хурал боллоо

НХУС-ийн Гадаад хэлний салбарын эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр хөтөлбөрийн дагуу TEAMS программаар амжилттай болж өндөрлөлөө. Хурлыг НХУС-ийн захирал профессор Ж.Батбаатар нээж, багш нарт амжилт хүсэв. Уламжлалт энэ хурлыг НХУС-ийн Орос хэлний тэнхим, Англи, герман хэлний тэнхим, Англи хэлний тэнхим, Дорно дахины хэлний тэнхим хамтран зохион байгууллаа. Ингээд хурлын ХӨТӨЛБӨР-ийг танилцана уу! Илтгэлүүд: АГХТ-ийн англи хэлний багш П. Баянжаргал: “Цахим бүтээлийн сангаар суралцагчдыг үнэлэх асуудалд”, ДДХТ-ийн япон хэлний багш А.Ганчимэг: “Япон хэлний "Ус"-тай холбоотой зүйрлэлийг танихуйн метафорын үүднээс судлах нь”, АХТ-ийн англи хэлний багш Ц.Сарангэрэл: “Суралцагчдын англиар уншиж ойлгох чадварыг цахим орчинд нэмэгдүүлэх боломж”, ДДХТ-ийн хятад хэлний багш Э.Одгэрэл: “Монгол оюутнуудын хятад хэлний нөхвөр гишүүнийг эзэмшиж буй байдал”, АХТ-ийн англи хэлний багш Б.Пүрэвсүрэн: “Прагматик утга ба утгын түвшин”, ОХТ-ийн орос хэлний багш Б.Анар, доктор Р.Ургамал: "Гадаад хэлний цахим сургалтын сэтгэлзүйн эерэг байдлыг дэмжих асуудалд”, АГХТ-ийн англи хэлний багш Н. Хишигдулам, Д. Бадамгарав: “Онлайн сургалтын давуу ба сул талын судалгаа”, АХТ-ийн англи хэлний багш Ш.Тунгалаг: “’Хүн ба түүний оюун ухаан’-тай холбоо бүхий хэлц үгс дэх зарим яруу хэрэглүүр (англи, монгол хэлний жишээн дээр), ДДХТ-ийн солонгос хэлний багш Ё.Нямхишиг, Ч.Дүүрэнжаргал: “Солонгос хэлний цээр үгийн хэлбэрийг судлах нь”, АГХТ-ийн англи хэлний багш М.Булганцэцэг: "’Аз жаргал’-ын тухай зүйрлэлийн соёлын загварыг танин мэдэхүйн үүднээс судлах нь", АХТ-ийн англи хэлний багш Д.Даваасүрэн “Суралцагчдын сурах хэв маягийн ялгаатай байдлыг харгалзан англи хэлний сургалтыг зохион байгуулсан туршлага, үр дүн”, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн орос хэлний багш Д.Нуртуган: “Багш нарын цахим орчинд ажиллах ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх асуудалд”. ХУРЛЫН ДОТООД ЖУРАМ: Илтгэх хугацаа: 10-15 минут, Асуулт хариулт: 5-10 минут.
Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн бүх багш нартаа талархал илэрхийльж амжилт хүсье.