Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлцгээе!

Шинэ коронавируст халдвар тархсантай холбоотойгоор 2021 оны 4-р сарын 10-ны өдрийн 6.00 цагаас 2021 оны 4-р сарын 26-ны өдрийн 6.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хүн бүр хувийн хариуцлагаа дээшлүүлж, Ковид цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, дараах шаардлагыг ягштал мөрдөнө үү!
1. Амны хаалтыг тогтмол зүүх
2. Гараа сайн угааж, ариутгах
3. Хүн хоорондын зай барих /1,5 -2 метр/
4. Гэр орон, өрөө тасалгаандаа 2 цаг тутам агаар сэлгэх
5. Нэг дор 5-аас дээшгүй хүн цуглахгүй байх зэрэг УОК болон ЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсэн эрүүл энхийг ерөөе.