ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2021 он. Олон улсын симпозиум

Тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын багш нарын боловсрол

Online + Offline (Инчон Кампус)

Кёнин Боловсролын Их сургууль, БНСУ

2021 оны 11 -р сарын 12

БНСУ-ын Кёнин Боловсролын Их Сургууль (GINUE) нь тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын багшийн боловсролын асуудал, ТХ-ийн зорилтуудад чиглэсэн олон улсын IV симпозиумыг тус сургуулийн Олон улсын харилцааны төв, Боловсролын судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулах гэж байна. Хурлаар COVID-19, Уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилтуудыг даван туулж, тогтвортой нийгэмд шаардлагатай мэдлэг, чадвар, үнэт зүйлийг хэрхэн хөгжүүлэх талаарх гол асуултуудыг шийдвэрлэхийг зорьж байна.

Илтгэлийн сэдэв: / дараах чиглэлүүдийг хамарч болох боловч үүгээр хязгаарлагдахгүй./

  • Олон улсын багш нарын боловсролын үүрэг Өнөө болон Ирээдүйд
  • Олон улсын багш нарын боловсролын сургалтын хөтөлбөр, сургалтын практик
  • Оюутнуудыг хөгжүүлэх үнэт зүйлс, мэдлэг
  • Дэлхийн иргэний боловсролын орчин үеийн чиг хандлага
  • Олон улсын боловсролын хамтын ажиллагааны сорилт, боломжууд
  • Олон улсын багш нарын онлайн боловсрол
  • Тогтвортой хөгжлийн талаар улс орнуудын ойлголт, нөхцөл байдал
  • Олон соёлт боловсрол

Илтгэгчид 20 минутын илтгэлийг синхрон хэлбэрээр (Zoom) эсвэл асинхрон хэлбэрээр (видео хэлбэрээр) өөрт тохиромжтойгоор илтгэж болно. 2021 оны 10-р сарын 1 гэхэд jinnnu@ginue.ac.kr хаягаар APA загварын 200 үгтэй хураангуй болон түлхүүр үгийг илгээнэ.

(GINUE нь хүлээн зөвшөөрөгдсөн илтгэгч бүрт мөнгөн шагнал олгодог. Илтгэгчийн хэргэм зэрэг, ППТ танилцуулгын материалын уртаас хамааран ойролцоогоор 150 ~ 250 доллар байх болно.)

Илтгэлийн хугацаа:

- Хураангуй хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 10 -р сарын 1

- Хураангуй хүлээн авсан тухай мэдэгдэл: 2021 оны 10 -р сарын 11

- Урьдчилсан бичлэг оруулах (заавал биш): 2021 оны 11-р сарын 5

- GINUE олон улсын симпозиум: 2021 оны 11 -р сарын 12

Гадаад харилцааны алба