"Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” Олон Улсын Эрдэм шинжилгээний 16 дахь хурал амжилттай эхэллээ

МУБИС-иас жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг "Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал “TRAINING METHODOLOGY, IMPLEMENTATION AND OUTCOME” сэдвийн дор 16 дахь жилдээ энэ өдөр амжилттай нээлтээ хийж хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж эхлэв. Энэ удаагийн хуралд дэлхийн 8 улсын (Монгол улс, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Япон, ХБНГУ, БНУЭ) 50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцон судалгааны илтгэлээ хэлэлцүүлж байна. Олон улсын эрдэм шинжилгээний 16 дахь тус хурал нь Үндсэн хуралдаан болон I салбар хуралдаан: “EDUCATION QUALITY POLICY AND IMPLEMENTATION”, II салбар хуралдаан: “INNOVATION OF TEACHING AND LEARNING TECHNOLOGY AND CONTEMPORARY TRENDS”, III салбар хуралдаан: “EDUCATION QUALITY POLICY AND IMPLEMENTATION” -аар танхим болон Zoom Meeting программаар цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж эхэллээ. Тус хурал нь боловсролын салбарт нэн тулгамдаад буй чанарын олон талт асуудлаар дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид судалгааны илтгэлээ хэлэлцүүлж, санал бодол, туршлагаа солилцон хэлэлцдэг өндөр ач холбогдолтой арга хэмжээ болдог уламжлалтай юм. Энэ жилийн хурлын онцлог нь эмхэтгэлийг олон улсын нэр хүндтэй Springer Nature компанийн ATLANTIS press хэвлэж дэлхийн эрдэмтдийн хүртээл болгох юм. "Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” Олон Улсын Эрдэм шинжилгээний 16 дахь хурлын “Мөнгөн” ивээн тэтгэгчээр ХААН банк, “Хүрэл” ивээн тэтгэгчээр МҮОНТ тус тус ажиллаж байна. Ингээд тус ОУЭШХ-д хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид болон эрдэм шинжилгээний илтгэлээ хэлэлцүүлж буй гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, оролцогчид, зохион байгуулагчид, хүндэт ивээн тэтгэгчид болон хурлыг олон нийтэд хүргэж, хамтран ажиллаж буй хэвлэл мэдээлэлийн байгууллагууддаа гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. Хурлын хөтөлбөрийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ: https://web.msue.edu.mn/.../65193350-fac2-47fb-8386...