БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан багш, оюутны инноваци бүтээлүүдтэй танилцав

БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан удирдлагын багийн гишүүдийн хамт үдээс хойш МУБИС дээр ажиллав. Тэрээр МУБИС-ийн багш, оюутны сургалт-лаборатори, хичээлийн хэрэглэгдэхүүн, аргазүйн инноваци бүтээлүүдтэй танилцаж, тэдний санал сэтгэгдлийг сонсон дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахаар боллоо. Тус бүтээлийн танилцуулгад МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулиуд, судалгааны төв, тэнхим, албадын хамт олон болон МУБИС-ийн удирдлагууд оролцож бүтээгдэхүүнүүдийнхээ талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ. Сайд Л.Энх-Амгалан багш, оюутны бүтээлүүдийг өндрөөр үнэлж ЕБС-ийн хүртээл болгоход хамтарч ажиллахад бэлэн байгаагийн илэрхийлэхийн хамт удахгүй өөрийн биеэр тэнхим, нэгжүүдэд хүрэлцэн очиж бусад бүтээл, шинэлэг технологи, аргазүйтэй танилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Ингээд МУБИС-ийнхаа нийт хамт олонд жилээс жилд сургалт-судалгааны арга технологио шинэчлэн баяжуулсаар байгаад баяр хүргэн, улам их амжилт хүсье.