МУБИС-ийн багшийн нээлттэй сонгон шалгаруулалт

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА :

       Монгол Улсын төрийн өмчийн болон гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулиудыг магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн  (Докторын зэрэгтэй бол давуу тал болно.) их дээд сургуулиудад багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн, гадаад хэл (англи, орос болон бусад), сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын мэдлэгтэй, мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадвар эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, боловсролын шинэчлэлд нээлттэй, тогтвор суурьшилтай ажиллах боломжтой, багшийн ёс зүйг сахидаг байх  

 

Бүрэлдэхүүн сургууль Мэргэжлийн чиглэл Багшийн тоо Тусгай шаардлага
1 Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль Социологийн багш 1 Багш боловсролын мэдлэг туршлагатай, гадаад хэлний болон мэдээлэл харилцаа технологийн зохих түвшний мэдлэгтэй, нийгмийн ухааны багш эсвэл социологийн багш мэргэжилтэй, докторын зэрэгтэй байх
2 Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль Соёл судлалын багш 1 Багш боловсролын мэдлэг туршлагатай, гадаад хэлний болон мэдээлэл харилцаа технологийн зохих түвшний мэдлэгтэй, багш (нийгмийн ухаан, түүх, философи) мэргэжилтэй, докторын зэрэгтэй байх
3 Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль Монгол хэлний багш 1 Мэргэжлийн чиглэлээр 2-оос доошгүй нэг сэдэвт бүтээл хэвлүүлсэн, орос-англи болон бусад аль нэг гадаад хэлээр мэргэжлийн ном зохиол ашигладаг, доктор зэрэгтэй байх
4 Дүрслэх урлаг технологийн сургууль Хувцасны дизайнер багш 1 Хувцас дизайн, зохион бүтээлтийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны болон сурган заах аргын мэдлэг чадвартай, энэ мэргэжлийн чиглэлээр төрийн өмчийн их дээд сургууль болон гадаадын ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль төгссөн, англи болон аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, их дээд сургуульд багшилж байсан, хэрэв багшлаагүй бол ОУ-ын болон улсын чанартай тэмцээнд тэргүүлж, мэргэжлийн мэдлэг чадвараараа олон нийтэд танигдсан байх
5 Багшийн сургууль Төгөлдөр хуур, концертмейстр 1 Мэргэжлийн өндөр чадвартай, багш боловсролын мэдлэг туршлагатай, гадаад хэлний болон мэдээллийн технологийн чадамжтай, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
6 Сургуулийн өмнөх боловсролын сургууль Хүүхдийн хэл ярианы хөгжил, СӨБ-ийн арга зүйн багш 1 Багш боловсролын мэдлэг туршлагатай, гадаад хэлний зохих мэдлэгтэй, монгол хэлний мэргэжилтэй, боловсрол судлалын чиглэлээр докторын зэрэгтэй байх

 

Бүртгэл : 2021 оны 06 дугаар сарын 14-нөөс  17-ны өдрүүдэд /Ажлын өдрүүдэд 1000-1630-д/ МУБИС-ийн 1-р байрны /хуучнаар А байрны/ 108 тоотод явагдана.

Бүрдүүлэх материал:

  • CV монгол хэлээр
  • Бакалавр, магистр докторын дипломын баталгаажуулсан хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар           
  • Шалгалтын хураамж 20.000 төгрөг /Хаан банк 5031749242/ төлсөн баримт

Шалгалт : 2021 оны 06 дугаар сарын 21-нээс 06 дугаар сарын 23-ны өдрүүдэд дараах чиглэлээр явагдана.

Үүнд :                                                  

1. Ярилцлага

2. Мэргэжлийн шалгалт

3. Гадаад хэл /Англи болон орос хэл/-ний шалгалт

4. Мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадварын шалгалт

5. Боловсрол судлалын орчин үеийн асуудлуудын шалгалт

6. Нэгдсэн ярилцлага

                                                                     

Жич : Тухайн шалгалтандаа тэнцээгүй ажил горилогчийг дараагийн шатны шалгалтад  оролцуулахгүй бөгөөд хураамжийг буцаан олгох боломжгүй болохыг анхаарна уу.

                                                                     

Холбогдох утас:  311547, 99144144, 99957309

Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн алба