"Global education forum 2022"-т МУБИС оролцов.

Боловсрол хэрэгцээтэй бүх хүнд зориулсан хувийн хэвшил, төрийн байгууллага оролцсон боловсролын ирээдүй, асуудал, шийдэл, хөрөнгө оруулалт, хөтөлбөрийн асуудлаар сургууль, цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүд, сурагчид анх удаа нэгэн дээвэр дор чууллаа. Монголын ирээдүйг хэлэлцэж буй анхны боловсролын форум болох "Global education forum 2022"-т МУБИС оролцов. Уг форумаар сурагчдад болон эцэг эхчүүдэд боловсролын байгууллага, технологийн компаниуд үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд МУБИС-иас өөрийн танилцуулгыг хийж 2022 оны элсэлтийн мэдээлэл, зөвлөгөө өгч МУБИС-ийн удирдлагууд боловсролын форумд оролцлоо. МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд профессор О.Алтангоо "Багшийн хөгжил" сэдвээр панелистуудын хамт хэлэлцүүлэгт оролцов. Форумын эхний хэлэлцүүлгийг БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан болон панелистууд "Олимпиад бус амьдралд бэлдэх боловсрол" сэдвийн хүрээнд ярилцсан юм.