МУБИС-ийн 2075 төгсөгч диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа

МУБИС-ийн хаврын төгсөлтийн шилдэг төгсөгчдөд “диплом, энгэрийн тэмдэг” гардуулах ёслолын арга хэмжээ 2022 оны 6-р сарын 17 нд МУБИС-ийн А312 танхимд болов.  2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд нийт 2075 оюутан амжилттай суралцан төгссөнөөс 1810- бакалавр, 265-магистрын төгсөгч байв. Үүнээс “Багш” мэргэжлээр-1650 оюутан, “Багш бус” мэргэжлээр-305 оюутан тус тус төгслөө. Диплом, энгэрийн тэмдэгээ гардан авсан шилдэг төгсөгчдөөс ажил олгогч байгууллагуудын ажлын байрны шалгаруулалтад тэнцэж 129 оюутан буюу төгсөгчдийн 14,03% нь ажлын байраар хангагдаад байгаа юм. Бүрэлдэхүүн сургуулиудын Төгсөгчдийн тоог танилцуулбал:

НХУС-609, МБУС-266, ДУТС-104, БТС-91, БоСС-65, Багшийн сургууль-352, Сургуулийн өмнөх боловсролын сургууль-202, Архангайн Багшийн сургууль-121.

Ингээд МУБИС-ийн түүхт 70 жилийн ой тохиосон 2021-2022 оны хичээлийн жилд сурлага, хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, амжилттай төгссөн нийт төгсөгч нартаа МУБИС-ийн хамт олон, эрдэмтэн багш нар, гэр бүл найз нөхдийн өмнөөс халуун баяр хүргэж цаашдынх нь шинэ зууны иргэдийг сургаж, хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт, амьдралд аз жаргал, сайн сайхныг хүсье.