“Монгол Танака Бине” Оюун ухааны сорилын "Сорил авагч"-ийн сертификат гардан авав

МУБИС болон Японы Нагоя Их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан “Монгол Танака Бине” оюун ухааны сорилын "Сорил авагч" нарыг бэлтгэх МУБИС-Нагоя их сургуулийн хамтарсан 2 дахь удаагийн сургалтад амжилттай хамрагдсан төгсөгчид СЕРТИФИКАТАА өнөөдөр Багшийн сургуулийн УРЛАГ зааланд гардан авлаа. Уг сорилоор хүүхдээс судалгаа авч, түүний үр дүнг боловсруулан "Хүүхдийн оюун ухааны нас", "IQ тодорхойлж", "Хүүхдийн эцэг эх, багш нарт хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүйн зөвлөгөө өгөх" агуулгын хүрэээнд 40 цагийн сургалтыг бүрэн эзэмшиж "Сорил авагчийн сертификат"-аа ийнхүү гардан авсан нь баярт нэгэн мөч болов. Сертифакатыг Багшийн сургуулийн захирал доктор Ц.Дэлгэрсайхан, МУБИС-Нагоя ИС-ийн "Хүүхдийн хөгжлийг дэмжих төв"-ийн эрхлэгч доктор Д.Одгэрэл нар гардуулан өгч баяр хүргэн, төгсөгчидөө хүүхдийн сайн сайхны төлөө улам хичээнгүйлэн ажиллаж амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Ингээд сургалтыг амжилттай зохион байгуулсан МУБИС, Ногая их сургуулийн эрдэмтэн багш нар болон сертификатаа гардан авсан төгсөгч нартаа МУБИС-ийн түүхт 70 жилийн ой мэндийг дэвшүүлж, ажлын амжилт сайн сайхныг хүсэн ерөөе.

Т.Дуламрагчаа