“НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАРЗҮЙН ҮНДЭС” газар зүйн шинэ сурах бичиг хэвлэгдлээ

МБУС-ийн Газар зүйн тэнхимийн эрдэмтэн багш нар төрөлх МУБИС-ийнхаа түүхт 70 жилийн ойд зориулан “НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАРЗҮЙН ҮНДЭС” Газар зүйн багш боловсролын шинэхэн сурах бичигээ өлгийдөн авлаа. Тус сурах бичиг нь нийт 11 бүлэгтэй, 341 зураг, 89 хүснэгт, Нэрийн хэлхээ боон Нэр томьёоны тайлбараас бүрджээ. Ингээд:
Доктор Х.Цогбадрал эрхлэгтэй тэнхим хамт олон:  
Профессор Е.Батчулуун
Дэд проф. С.Хадбаатар
Доктор Ц.Бат-Эрдэнэ
Доктор Ц.Сэр-Од
Докторант П.Энхжаргал
Докторант Г.Уранчимэг нартаа нийт хамт олон, олон зуун шавь нар, үе үеийн төгсөгчид, мянга мянган багш сурган хүмүүжүүлэгчдийн өмнөөс гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.  
Уг сурах бичгийг Газарзүйн сургалтын хөтөлбөр, ЕБС-ийн сурах бичиг, Багшийн номын агуулга арга зүйтэй уялдуулсан нь Багш бэлтгэх болон Төгсөлтийн дараах шатны сургалтад хэрэглэх өргөн боломжтой болсноороо онцлог болжээ.  
Дашрамд тус тэнхимээс өмнө нь гаргасан ДЭЛХИЙ СУДЛАЛ СУРАХ БИЧИГ нь тогтвортой хөгжлийн “ГУРВАЛЖИН”-гийн эхний хэсэг болох Байгаль орчны шинжлэх ухааны зүй тогтлыг багтаасан бол,  МОНГОЛ ОРНЫ ФИЗИК ГАЗАРЗҮЙ сурах бичиг нь түүнийг өөрийн орны жишээн дээр буулган ойлгох үндэс болсон юм. Харин энэ удаагийн багш, оюутан, сурагчид, судлаачдад зориулан гаргаж буй НИЙГЭМ- ЭДИЙН ГАЗАРЗҮЙН ҮНДЭС (Introduction to Human Geography) сурах бичиг нь тогтвортой хөгжлийн бусад хоёр бүрэлдэхүүн болох нийгэм ба эдийн засагт хамаарах үндсэн суурь мэдлэгийг багтааснаараа газарзүйн сургалтын ач холбогдлын тод илрэл болжээ. 
Дэлгэрэнгүй танилцуулгыг: https://www.researchgate.net/.../352872612_Nijgem-edijn...

Т.Дуламрагчаа