БНСУ-ын их сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МУБИС-ийн Гадаад харилцааны алба Солонгос хэл, соёлын төвтэй БНСУ-ын их сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох уулзалтыг 2021-10-06 нд зохион байгууллаа. Уулзалтад Гадаад харилцааны албаны дарга, доктор Д.Үүрийнтуяа, Гадаад харилцааны мэргэжилтэн Г.Наранзул, Солонгос хэл, соёлын төвийн эрхлэгч, доктор З.Эрдэнсүрэн нар оролцож БНСУ-ын их сургуулиудын оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөрт МУБИС-ийн оюутнуудыг хамруулахад тулгардаг бэрхшээлүүдийг хамтран шийдвэрлэх мөн БНСУ дахь МУБИС-ийн суурин төлөөлөгч Шин доктороор дамжуулан оюутан төдийгүй багш нарын мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн дадлага, хамтарсан судалгаа хийх зэрэг олон хөтөлбөрүүдэд хамруулах талаар ярилцлаа. Мөн Солонгос хэлний бэлтгэлийг Солонгос хэл, соёлын төвд зохион байгуулж, багш оюутнуудын цаг, санхүүг хэмнэхэд нь дэмжиж ажиллах зэрэг олон ажлуудыг төлөвлөв. Энэ дашрамд МУБИС болон БНСУ-ын Ханяанг их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд нийт 4 оюутанг 2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд солилцооны хөтөлбөрт хамруулах болсныг дуулгахдаа таатай байна. Ингээд цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье. 

Гадаад харилцаан алба