“МОНГОЛ УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БАКАЛАВРЫН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР СУДЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” хурал болов

Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд Монгол Улсын Боловсролын Их сургуулийг түшиглэсэн 4 багц үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.  БШУЯ, МУБИС-ийн төсөл хэрэгжүүлэгч ажлын хэсгээс “Монгол улсын их, дээд сургуулиудад хэрэгжүүлж буй бакалаврын боловсролын сургалтын хөтөлбөр судлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Үндсэн болон 2 салбар хуралдаантайгаар “Новотел” зочид буудлын хурлын танхимд танхимаар болон онлайнаар амжилттай зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хурлын 1-р салбар хуралдаан “Бакалаврын сургалтын хөтөлбөрийн асуудал, шийдэл” сэдвээр, 2-р салбар хуралдаан “Багш бэлтгэх хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, хэрэгжилт, түүний нийтлэг шаардлага, монгол багшийн загвар” сэдвээр тус тус болж  багш бэлтгэж буй 30 гаруй сургуулийн төлөөлөл эрдэмтэн багш, судлаачид судалгааны үр дүнгээ танилцуулан хуралдлаа. Тус хурлын судалгааны үр дүнд тулгуурлан багш бэлтгэх хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага, багш бэлтгэх сургалтын хөтөлбөр болон багшлах дадлагын шаардлагыг шинэчлэх, шинэ зууны Монгол багшийн загвар боловсруулахын зэрэгцээ багш бэлтгэх сургалт эрхэлдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, гадаадад болон дотоодод магадлан итгэмлэгдсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн судалгааг хийх юм.