“Нийгмийн ажил-Нийгмийн хамгаалал” хурал амжилттай зохион байгуулагдав

МУБИС-ийн 70 жилийн ойд зориулан БоСС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхмээс зохион байгуулсан "Нийгмийн ажил-Нийгмийн хамгаалал" сэдэвт Эрдэм шинжилгээний хурал 2021 оны 4-р сарын 9-ны өдөр VooV программаар цахим орчинд амжилттай зохион байгуулагдлаа. Хурал нийгмийн хамгааллын салбарын мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн багш, нийгмийн ажлын магистр, бакалаврын түвшний оюутан суралцагчдыг хамран өргөн хүрээнд болов. Түүнчлэн хуралд ХНХЯ-ийн Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Чинмандах “Нийгмийн халамжийн бодлого, шинэчлэл” сэдвээр, Дорнод их сургуулийн СБТЭ дэд захирал Б.Оюун-Эрдэнэ “Дорнод аймгийн хүүхэд хамгааллын нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н. Хөхөө “Архины хамааралтай иргэдэд үзүүлж буй үйлчилгээ” сэдвээр, Булган аймгийн ГБХЗХГын ахлах мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч Д.Дэлгэрмөрөн “Орон нутаг дахь нийгмийн ажлын үйлчилгээ” сэдвээр, Ховд их сургууль, Боловсрол судлал арга зүйн тэнхмийн багш Я.Жанар “Инспайр арга зүйд тулгуурлан орон нутаг дахь хүүхэд хамгааллын асуудалд дүн шинжилгээ хийсэн байдал” сэдвээр тус тус зочин илтгэл хэлэлцүүллээ. Мөн нийгмийн ажлын магистр Баянцөөрөм “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд үзүүлэх нийгмийн ажлын оролцооны талаарх судалгаа”, Г.Батцэцэг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Хуралд нийгмийн ажлын о юутны15 илтгэл ирснээс редакцийн зөвлөлийн шийдвэрээр 6 илтгэлийг хуралд хэлэлцүүлсэн ба оюутны илтгэлүүдээс 1-3-байрыг шалгаруулав.

1-р байранд: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээ" сэдэвт Б.Давааням, Б.Элбэгдэлгэр, Б.Пүрэвбаатар, Н.Лүндааренчин нарын илтгэл, 2-р байранд: "Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний тулгамдсан асуудал" сэдэвт Г.Ариунзаяа, П.Баянжаргал нарын илтгэл, 3-р байранд: "Зорилтот бүлгийн хэрэгцээ ба нийгмийн халамжийн үйлчилгээ" сэдэвт Г.Оюунболор, Н.Хандсүрэн, Б.Золжаргал нарын илтгэл, Тусгай байрын шагналд: Орон нутаг дахь нийгмийн халамжийн үйлчилгээний өнөөгийн байдал сэдэвт Ж.Отгонзаяа, Ж.Уранжаргал, Г.Энхнаран нарын, "Их дээд сургуульд суралцаж буй сонсголын болон хэл яриан бэрхшээлтэй оюутнуудад тулгамдаж буй асуудал" сэдэвт Б.Ундрахболор, Х.Дашням нарын, "Нийгмийн ажлын ангийн оюутнуудын нийгмийн халамжийн талаарх ойлголт мэдлэгийг судалсан нь" сэдэвт Н.Баасандулам, Б.Мөнгөнчимэг, Т.Норжинсүрэн нарын илтгэл тус тус шалгарав. Хуралд оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн нийт илтгэгч нартаа төдийгүй Нийгмийн ажлын тэнхмийн багш, оюутнууддаа МУБИС-ийн 70 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлж эрдэм номын үйлсэд нь ихээс их амжилтыг хүсэн ерөөе.