Хил хамгаалах ерөнхий газрын төлөөллүүдтэй уулзлаа

Монгол Улсын Боловсролын Их Сургууль Хил хамгаалах ерөнхий газартай 2022-2025 онд хамтран ажиллах "Санамж бичиг" байгуулсан билээ. Тус Санамж бичгийн хүрээнд 2022 онд буюу нэг жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар МУБИС-ийн удирдлагууд болон ХХЕГ-ийн төлөөллүүд санал солилцлоо.