Нийслэл, орон нутгийн 40 ЕБС-д 18 багц багаж гардуулав

МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн "Моноцүкүри" төвөөс зохион бүтээж, үйлдвэрлэсэн дунд сургуулийн БАЙГАЛИЙН УХААНЫ (Физик, Хими, Биологи, Газар зүй) хичээлийн лаборатори туршилтын 18 багц багаж хэрэглэгдэхүүнийг хамтын ажиллагаатай нийслэл, орон нутгийн 40 сургуульд гардуулах арга хэмжээ Хичээлийн 3-р байрны 123 их танхимд өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Гурав дахь удаагийн энэхүү үйл ажиллагааны энэ удаагийн багцад 2020-2021 онд зохион бүтээж үйлвэрлэсэн "МОЛЕКУЛ ФИЗИК", "ОПТИК ХИМИ", "ЦАХИЛГААН" -ы тус бүр 6 төрлийн нийт 18 багц хэрэглэгдэхүүн ийнхүү 40 ЕБС-д хүрэлцэн очих боллоо. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “ALL NET” ТББ-тай хамтран “Байгалийн ухааны хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох төсөл”-ийн хүрээнд Япон улсын эрдэмтэн багш нар болон МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Физикийн тэнхимийн эрдэмтэн багш нарын хамтран “Моноцүкүри” төвд үйлдвэрлэгдэж буй тус багаж, сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулах ёслолд:
Шинжлэх Ухааны Технологийн Газрын дарга Д.Баттогтох, БМДИ-ийн менежментийн хэлтэсийн дарга доктор Р.Туяа, Японы улсын хэргийг түр хамаарагч Кикума Шигэрү, Япон улсын ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Катанода Томоки, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал профессор Д.Наранцэцэг,Санхүү эрхэлсэн дэд захирал доктор Б.Сүхболд, МУБИС-ийн Гадаад харилцааны албан дарга доктор Д.Үүрийнтуяа, МБУС-ийн захирал доктор Т.Ганбаатар, МБУС-ийн "Моноцүкүри" төвийн профессор Р.Базарсүрэн шавь нарынхаа хамт оролцож, амжилт хүсэв. Ингээд Байгалийн ухааны сургалтын лаборатори туршилтын 18 багц багаж гардаж авсан Нийслэлийн 2, 4, 3, 20, 21, 28, 44, 76, 92, 141, "Баянзүрх", "Шавь" цогцолборууд, Багануур дүүрэг, МУБИС-ийн харьяа ЕБС -иуд болон Увс аймгийн Тэс сум, төвийн 3 сургууль, Арвайхээрийн 2-р ЕБС, Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй", Хонгор сумын ЕБС, Архангайн Цэнхэр сум, Булганы Рашаант сум, Төв аймгийн Баянхангай, Баянцогт, Цээл, Эрдэнэ, Зуун модын 4-р, Баянжаргалан сум, Дэлгэрхаан сум, Мөнгөнморьт зэрэг сумдын ЕБС-ийн нийт хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. ЕБС-ийн байгалийн ухааны хичээлийн лабораторийн багаж хэрэгслэл гардуулахын өмнө ЕБС-ийн хүрэлцэн ирсэн багш нарт зориулан хичээл сургалтанд хэрхэн хэрэглэх талаар сургалт семинар зохион байгуулж, түүнийг хэрхэн хэрэглэх лаборатори ажлын удирдамж, зөвлөмжийг хэвлүүлэн өгч байгаа нь түүнчлэн уг багажуудыг засаж сэлбэх зэрэг хамт ажиллагааны гэрээг сургууль тус бүртэй байгуулан гардуулж өгч байсан нь цогц бөгөөд үр дүнтэй, эргэх холбоотой үйл ажиллагаа байсан юм. Ингээд эх орондоо лаборатори хичээлийн туршилтын анхны багаж хэрэглэгдэхүүнийг ЗОХИОН БҮТЭЭЖ, ҮЙЛДВЭРЛЭЖ/угсарч/, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ БИЧИЖ, ХЭВЛҮҮЛЭН ТҮГЭЭЛТ хийж байгаа профессор Р.Базарсүрэн багштай МОНОЦҮКҮРИ төвийн багийн гишүүд: Физикийн тэнхимийн эрхлэгч Х.Батболд багштай хамт олонд /Багш А.Нэргүй, Б.Гантуяа, Т.Мөнхгэрэл, Б.Батням, Г.Ундрах/, МУБИС-ийн Сүлжээний инженер Л.Бат-Эрдэнэ нартаа болон Монголын хүүхэд багачуудын байгалийн ухааны сургалтын чанарыг дээшлүүлэхэд сэтгэл харамгүй санхүүгийн тусламж үзүүлж байгаа Япон улсын ард түмэнд МУБИС-ийн хамт олны өмнөөс болон багаж гардаж авсан хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлж амжилт хүсье.