Захирлын зөвлөлийн хурал 2021/04/07

2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14:00 цагт Захирлын зөвлөл цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд.

  1. 2021-2022 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх хяналтын тоо тогтоох тухай- Г.Батсуурь /ОХА-ны дарга/
  2. 2021-2022 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлбөрийг шинэчлэн тогтоох тухай- Н.Мягмарцоож /СХБХА-ны дарга/
  3. Мэдээлэл технологийн албаны бүтэц, орон тоо, цалингийн сангийн тухай- Ц.Энхбат /МТА-ны дарга/ 
  4. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлын тухай- Я.Шийлэгмаа /ЭШИА-ны дарга/
  5. Бусад  

 Хурлаар МУБИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх хяналтын тоо, мөн оны хичээлийн жилээс мөрдөх кредитийн үнэлгээний шатлалыг шинэчлэн тогтоох, Мэдээлэл технологийн албаны бүтэц орон тооны тухай асуудлуудыг МУБИС-ийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулахаар шийдвэрлэв. Мөн “Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлын явцтай танилцаж төсөв, төлөвлөгөө, удирдамжийг батлав.