МУБИС-ийн зочин профессор Кандес Кей Багшийн сургуулийн багш, оюутнуудад сургалт зохион байгуулав

АНУ-ын Нью Мексикогийн их сургуулийн профессор, МУБИС-ийн зочин профессор Кандес Кей Багшийн сургуулийн багш, оюутнуудад “Сэтгэл зүй суурьтай дидактикийн болон  ээлжит хичээлийн  хөтөлбөр боловсруулах   арга зүй (Шилдэг багш багш нарын туршлагаас) сэдэвт сургалт, семинарыг 2016 оны 10-р  сарын 12-нд амжилттай зохион байгуулав. Тэрээр сургалтад хамрагдсан багш, оюутнуудад өөрийн сургалтын сертификатыг гардуулж өгч баяр хүргэлээ. Тус сургалтын гол зорилго нь бага боловсролын багш бэлтгэдэг сургалтын хөтөлбөрийг сэтгэл зүйд суурилсан, оюутан –багшийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжүүлэх арга зүйг бүтээх, хамтран суралцахад хэрхэн тусгах талаар туршлага хуваалцан санал бодлоо солилцоход оршиж байв. Ингээд МУБИС-ийн зочин профессор доктор  Кандес Кей багшдаа монголд удаа дараа морилон саатаж, монголын бүх шатны багш боловсролыг сайжруулахад өөрийн мэдлэг, туршлага, эрдэм судлалын ажлаасаа харамгүй хуваалцан лекц унших, сургалт семинар зохиох, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаад олон шавь нарынх нь өмнөөс гүн талархал илэрхийлье.