ЦЕГ-аас ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт хийлээ

МУБИС-ийн Захиргаа, МУБИС-ийн Ёс зүйн хорооны хүсэлтээр Цагдаагийн Ерөнхий Газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч Цагдаагийн хурандаа Я.Баттулга нар хамтран нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цахим сургалтыг МУБИС-ийн удирдах ажилтан, багш, ажилтнуудад өнөөдөр зохион байгууллаа. Цахим сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч цагдаагийн хурандаа Я.Баттулга "АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" сэдвээр хийсэн юм. Сургалтын үеэр цагдаагийн хурандаа Я.Баттулга онцлохдоо ""Хүнд сурталгүй байх", "Ил тод, нээлттэй байх" нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал нэг арга юм" хэмээв. Ингээд сургалт амжилттай зохион байгуулсан Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн хамт олонд талархал илэрхийлж амжилт хүсье.