МУБИС-ийн 4 хөтөлбөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардан авлаа

МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн ХБНГУ-ын ASIIN /е.V/ байгууллагаар Олон улсад амжилттай магадлан итгэмжлүүлсэн сургалтын 4 хөтөлбөр (Багш, байгалийн ухааны /Хими, Физик, Биологи, Газар зүй/)-ийг дотоодод дүйцүүлэн магадлан итгэмжилсэн гэрчилгээг өнөөдөр БМИҮЗ-ийн О.Янжмаа даргатай хамт олны төлөөлөл МУБИС-д хүрэлцэн ирж гардуулан өгч баяр хүргэлээ. Магадлан итгэмжлэлийн гэрчилгээг МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд проф. О.Алтангоо Багшийн хөгжил, хөтөлбөрийн албаны дарга дэд проф. Н.Мягмарцоож, МБУС-ийн захирал доктор Т.Ганбаатар нарын хамт гардан авав. Энэ үеэр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөл ХБНГУ-ын магадлан итгэмжлэлийн ACQUIN байгууллагатай хамтарсан магадлан итгэмжлэлийг МУБИС-ийн НХУС-ийн "Багш, Гадаад хэлний боловсрол" /Англи хэл/, "Багш Гадаад хэлний боловсрол /Герман хэл/" хөтөлбөрүүд Олон улс, Монголын хамтарсан шинжээчийн баг ажиллаж дүгнэлтээ гаргахаар ажиллаж байгааг дуулгасан юм. Ингээд нийт хамт олондоо дахин баяр хүргэж, амжилт хүсэн сайн сайхныг ерөөе.