"ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН-2022" арга хэмжээ боллоо

МУБИС-ийн Оюутны хөгжлийн албанаас "ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН-2022" арга хэмжээг Оюутны хөгжлийн төвд өргөн дэлгэр зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудын оюутны Дүрслэх урлаг, Хувцас дизайн, Технологи, Мультимедиа, График дизайн, Бага, Дунд болон Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хэрэгдэхүүн, Уран бичлэг, Бэлэг дурсгал болон Ургамал, амьтны хатаамал, цуглуулгын дээж зэрэг инноваци бүхий олон төрлийн бүтээлүүд оюутан суралцагчид, багш, ажилтан, олон нийтэд дэлгэгдэн толилуулагдлаа. Үзэсгэлэнгийн нээлтэд МУБИС-ийн захирал дэд проф. О.Алтангоо, Дэд захирал дэд проф. Н.Мягмарцоож, Оюутны Хөгжлийн албаны дарга Ш.Пүрэвсүрэн, МУБИС-ийн элч төгсөгч дуучин С.Гантогоо, ДУТС-ийн Хөтөлбөрийн албаны дарга доктор С.Батцоож нар болон Бүрэлдэхүүн сургуулийн Оюутны албаны мэргэжилтнүүд, эрдэмтэн багш нар, оюутан суралцагчдын төлөөлөл, зочид төлөөлөгчид өргөнөөр оролцов. Хичээл сургалтын ажлынхаа зэрэгцээ бүтээлч олон ажил хийсэн хөдөлмөрч, авьяастай шилдэг оюутан залуусдаа талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.