Т-БОЛЛ спортыг дэлгэрүүлэх талаар санал солилцов

Япон улс дахь Монгол улсын өргөмжит консул Широ Каваучи, Монгол Улсын соёлын элч Ясухиро Мики болон Токүшима дахь Монгол улсын өргөмжит консулын газрын ахлах мэргэжилтэн Г.Ууганбаяр, Монгол улсын Бейсбол, Софтболын холбооны ерөнхийлөгч М.Сугарсүрэн нарын зочид, төлөөлөгчид МУБИС-д зочилж Сургуулийн өмнөх болон Бага боловсролын хүүхдүүдэд зориулсан Япон маягийн Т-БОЛЛ спортыг Монголд дэлгэрүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх болон бусад орчин нөхцлийг бүрдүүлэх талаар хамтран ажиллаж, туршилт судалгааны ажил хийх талаар албан уулзалт хийж, санал солилцов. Доктор, дэд профессор О.Алтангоо тэргүүтэй МУБИС-ийн удирдлагууд уг спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд хамтран дэмжин ажиллах болон Биеийн тамирын сургуулийн сургалтын хөтөлбөр, СӨБ болоод ЕБС-ийн хөтөлбөрт тусгах, Монгол улсад T-Ball-ийн сургагч багш бэлтгэх чиглэлээр дэмжин ажиллахаа мэдэгдэв.

Т.Дуламрагчаа