МБУС-ийн "БАГШЛАХУЙН УР ЧАДВАР -2021" онлайн олимпиадын шилдэгүүд тодорлоо

Математик, Байгалийн ухааны сургуулийн оюутны "БАГШЛАХУЙН УР ЧАДВАР -2021" онлайн олимпиадын шилдэгүүд тодорлоо. Тус сургуулийн Математик, Физик, Хими, Биологи, Газар зүй, Мэдээлэл зүйн мэргэжлийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг оюутны ур чадварын тус олимпиадыг МБУС-ийн Дидактикийн тэнхимийн эрдэмтэн багш нар амжилттай зохион байгуулж, шилдэгээр шалгарсан баг хамт олныг 2021-10-21 нд МБУС-ийн 70 жилийн ойн нэрэмжит шагнал, дурсгалын зүйлс, өргөмжлөл, цомоор шагнан урамшуулав. Ингээд ШИЛДЭГ БАГ ХАМТ ОЛНООР:
ТЭРГҮҮН БАЙР: Математикийн тэнхимийн оюутны “ОГТОРГУЙ” баг, 
ДЭД БАЙР: Газар зүйн тэнхимийн оюутны “WORLD CHILDREN TEAM” баг, 
ГУТГААР БАЙР: Мэдээлэл зүйн тэнхимийн оюутны “MIT STUDENTS” баг
ТУСГАЙ БАЙРТ: Физикийн тэнхимийн оюутны "Физик-4" баг  тус тус шалгарлаа. Энэ удаагийн цахим олимпиад нь: Видео хичээл (9 дэд шалгуур үзүүлэлт бүхий), Хөтөлбөр (7 дэд шалгуур үзүүлэлт бүхий), Хичээлийн танилцуулга (4 дэд шалгуур үзүүлэлт бүхий) гэсэн агуулгаар болж шалгуур үзүүлэлт тус бүрийн шүүгчдийн нийт оноогоор шилдэгүүд тодорчээ. 
"БАГШЛАХУЙН УР ЧАДВАР" оюутны онлайн олимпиадын шилдэг баг хамт олны шагналыг МБУС-ийн захирал доктор Т.Ганбаатар, Хөтөлбөрийн албаны дарга доктор, дэд профессор Б.Жаргалсайхан нар Дидактикийн тэнхимийн багш нарын хамт гардуулан өгч дараагийн шатны олимпиадад амжилт хүслээ. Шилдэгээр тодорсон бүх оюутнууддаа эрдэмтэн багш нар, анги хамт олон, найз нөхдийн өмнөөс халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсч сайн сайхныг ерөөе.