Биологийн тэнхим оюутны ДЭВЖЭЭ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

Жил бүрийн 12 дугаар сарын 01-нийг 1988 оноос эхлэн Дэлхий нийтээрээ “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэж эхэлснээс хойш 33 жил өнгөрчээ. Энэ өдөр нь дэлхий даяарх байгууллага, хувь хүмүүс, олон нийтэд хандан:

- ХДХВ-ийн халдварын тархалтад анхаарлаа хандуулах,

- ХДХВ-ийн халдварын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх,

- ХДХВ-ийн халдварыг гутаан доромжлохын эсрэг дуу хоолойгоо хүргэх,

- ХДХВ-ийн халдварыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг нэмэгдүүлэхийг уриалдаг юм.

2021 оны уриалга: “ХДХВ-ИЙН ХАЛДВАРЫГ ЗОГСООХ: ЭРХ ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ, ХҮН БҮРИЙН ДУУ ХООЛОЙ” уриан дор нэгдэж байна. Энэхүү өдрийг МУБИС, МБУС, Биологийн тэнхим, “Хүмүүнлэг залуус” клуб, Эрүүл мэндийн багшийн ангийн оюутнууд 2004 оноос хойш жил бүр уламжлал болгон сургуулийнхаа оюутан залуусын дунд “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулж өнгөрөөдөг юм. Энэ жил бид 17 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд МБУС, БС, БоСС, НХУС-ийн нийт 14 багийн оюутан залуус мэдлэг ойлголт, ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулан идэвхтэй оролцов. Тэмцээний:

ТЭРГҮҮН БАЙР: МБУС, Биологийн 2-р ангийн “Тэмүүлэл” баг

ДЭД БАЙР: НХУС, МХУЗ-ын ангийн “Эрчис” баг

ГУТГААР БАЙР: БоСС-ийн “Volunteer” баг

ТУСГАЙ БАЙР: МБУС, Биологийн 3-р анги

ТУСГАЙ БАЙР: БС, Оюутны зөвлөлийн 2-р баг тус тус хүртэж мөнгөн шагнал, батламж, дурсгалын зүйлээр шагнуулав. Бидний энэхүү тэмцээнийг дэмжиж оюутан залуусынхаа мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үзэл бодлоо солилцож өөрсдийн авхаалж самбаа, ур чадвараа дээшлүүлэх, нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгож дэмжин ажилласан МУБИС, МБУС-ийн захиргаа, Биологийн тэнхимийн хамт олон, Урлаг заалаар үйлчилсэн Багшийн сургуулийн захирал, доктор Ц.Дэлгэрсайхан, Хөтөлбөрийн албаны дарга доктор Ц.Булган, хичээлийн байрны зохион байгуулагч Д.Мөнгөнцэцэг, сургалтын диспетчер Д.Алтанцоож нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн “Залуус эрүүл мэнд” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж, шүүгчээр ажилласан НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны ахлах мэргэжилтэн Р.Энхбат, Залуус эрүүл мэнд ТББ-ын менежер О.Ганхүлэг, ажилтан Ц.Гэрэлзул, “Хамтдаа” ТББ-ын захирал Ш.Галбадрах, МБУС-ийн ОХА-ны мэргэжилтэн Б.Урангуа нартаа талархал илэрхийлье. “Дэвжээ” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Биологийн тэнхимийн Эрүүл мэндийн багшийн 4 дүгээр ангийн нийт оюутан залуустаа гүн талархал илэрхийлье. Бидний хамтын үйл ажиллагаа улам батжин бэхжих болтугай. Та бүхний ажил, амьдрал хайраар гэрэлтэж, аз жаргалаар бялхаж явахыг хүсэн ерөөе.