Багш, мэргэжилтнүүдэд зориулсан онлайн сургалт 2021.II.01 хүртэл

МУБИС-ИЙН НИЙТ БАГШ НАР, ОЮУТНЫ БОЛОН ХӨТӨЛБӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАХ ОНЛАЙН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

МУБИС-ийн нийт багш, оюутны болон хөтөлбөрийн албаны мэргэжилтнүүд та бүхнийг 2020 оны 12 дугаар сарын 24-өөс 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл оюутны амралтын хугацаанд зохион байгуулагдах онлайн сургалтад хамрагдахыг урьж байна. Уг сургалтаар Англи хэлний чадвараа дээшлүүлэх, office 365 програмын хэрэглээ, цахим сурах бичиг болон интерактив сургалтын хэрэглэгдэхүүн бүтээх зэрэг хичээл, сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулахад шаардлагатай сургалтуудыг холбогдох алба нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаа тул хэрэгцээтэй хичээлүүдээ сонгон амжилттай суралцахыг хүсье. Мөн нэмэлт хичээлийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, олон улсад мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхийн ач холбогдолын талаар туршлагатай багш нараасаа суралцах боломж нээгдэж байна. Энэ удаагийн онлайн сургалтаар хөтөлбөрийн болон оюутны албаны мэргэжилтнүүд мөн зөвлөх багш нарт зориулсан 2 төрлийн сургалт мэдээлэл явагдаж байгаагаараа онцлог болно. Ерөнхий мэдээлэлтэй доорх зураглалаас танилцана уу. 
Сургалтын дэлгэрэнгүй хуваарийг OFFICE 365, TEAMS -д байршуулах тул багш бүр танилцан сургалтандаа хариуцлагатай хамрагдахыг хүсч байна.