УИХ-ын гишүүн Цэрэнжамцын Мөнхцэцэг танд баярлалаа

УИХ-ын гишүүн доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгийн санаачлан зохион байгуулсан СБД-ийн ЕБС-иудад олгож байгаа сургалтын тоног төхөөрөмжийг хүлээн авсан баярт өдөр өнөөдөр тохиож байна. Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор олгогдсон тоног төхөөрөмжид "Ухаалаг дэлгэц", "Зурагт", "Хувилагч" , "Хэвлэгч", "Таблет" зэрэг орчин үеийн хүчин чадалтай багаж, техник хэрэгслүүд багтжээ. Энэ удаагийн УИХ-ын гишүүнээс санаачлан олгож байгаа сургалтын тоног төхөөрөмжид СБД-ээс анх удаа төрийн өмчит их, дээд сургуулиудын дэргэдэх ЕБС, ахлах сургуулиуд хамрагдсан нь ихээхэн онцлог хөрөнгө оруулалт болсон юм. Энэхүү хөрөнгө оруулалт бол аль нэг тойрог, хамран сургах хүрээнээс үл хамаарсан зөвхөн боловсролын чанарын төлөө чиглэсэнд их, дээд сургуулийн харьяа ЕБС, ахлах сургуулиудын багш, сурагч, эцэг, эхчүүдийн нэрийн өмнөөс Танд талархал илэрхийлж цаашдынх нь ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэгНельсон Мандела