Вакцины III тун аян эхэллээ

МУБИС-ийн хэмжээнд "Ковид 19" цар тахлын эсрэг ВАКЦИНЫ III тунгийн аян өнөөдрөөс эхэлж, нийт хамт олон, оюутан суралцагчид өргөнөөр хамрагдаж эхлэв. Гуравдугаар тунгийн вакцинжуулалтын аян 2021 оны 11-р сарын 23, 24, 25-ны өдрүүдэд МУБИС-ийн төв байрны "Оюутны хөгжлийн төв"-д 10.00-19.00 цагт зохион байгуулагдах юм. Ингээд дэлхий даяар тархсан "Ковид 19" цар тахлын аюултай халдварт өвчнөөс өөрсдийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалж вакцины 3 дахь тундаа идэвхтэй ирж оролцохыг уриалж байна.