Аэробик гимнастикийн ОУХМ Г.Болортулга багшдаа баяр хүргэе

БТС-ийн Спорт тэнхимийн багш Аэробик гимнастикийн ОУХМ Г.Болортулга багшдаа саяхан болж өндөрлөсөн Монгол Улсын Аэробик Гимнастикийн 16 дахь удаагийн Улсын Аварга Шалгаруулах тэмцээнд дасгалжуулж бэлдсэн баг тамирчид, шавь нараа амжилттай оролцуулж төрөл тус бүрд Алт, Мөнгө, Хүрэл медалийн эзэд болгосонд нийт хамт олон, эрдэмтэн багш , шавь нарын өмнөөс халуун баяр хүргэж, талархал илэрхийлье. Г.Болортулга багшийн шавь нарын амжилтаас дурдвал:

9-11 насны ангилалын охидын ганцаарчилсан төрөлд-АЛТ, хосын төрөлд-АЛТ, 12-14 насны ангилалын охид, хөвгүүдийн ганцаарчилсан, багийн, хосын, гурвалсан төрөл тус бүрд АЛТ, 15-17 насны ангилалд ганцаарчилсан охидын төрөлд-Алт, эрэгтэй ХҮРЭЛ, Хосын, Гурвалсан, Багийн төрөл тус бүрд МӨНГӨ, Насан хүрэгчдын ангилалын Хос, Баг, Гурвалсан төрөл тус бүрд АЛТ, ганцаарчилсан эрэгтэй МӨНГӨ, ХҮРЭЛ, эмэгтэй ХҮРЭЛ медальт байранд тус тус шалгарч бахдам амжилт гаргажээ. МУБИС-ийн багш ОУХМ Г.Болортулга дасгалжуулагчтай авьяаслаг, чадварлаг баг хамт олон, шавь дахин халуун баяр хүргэж, спортын улам их амжилтыг хүсэн ерөөе . 2022 оны 1-р сарын 14, 15 нд зохион байгуулагдаж өндөрлөсөн тус тэмцээнд нийслэл, дүүрэг, орон нутгийн 22 байгууллагын 254 тамирчин ур чадвар, авхаалж, тэсвэр тэвчээр, авьяасаараа өрсөлдөн шилдэгүүд тодорчээ. Бүх баг хамт олонд амжилт хүсье.