Булган аймгийн удирдлагууд МУБИС-д зочлов

Анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй удирдах ажилтнууд МУБИС-д зочилж МУБИС-ийн удирдлагууд болон тус аймгаас МУБИС-д суралцдаг оюутан залуусын төлөөлөлтэй 2022 оны 5-р сарын 10-ны өдөр уулзалт хийлээ. Зочидтой МУБИС-ийн дэд захирал доктор Д.Мандах, ГХА-ны дарга доктор Д.Үүрийнтуяа, Оюутны хөгжлийн албаны дарга Ш.Пүрэвсүрэн нар уулзан багш боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж тус аймгаас суралцагчдыг орон нутагт ажиллуулахад хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх, оюутны дадлагыг хийлгэх, өөрийн орон нутгийн ЕБС төгсөгчдөд МУБИС-ийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэн сурталчлах, тус аймгийн багш нарын мэргэжлийн ур чадвар болон боловсролын зэргийг дээшлүүлэхэд талууд хамтарч ажиллах санамж бичиг байгуулж хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэхээр болов. Энэ үеэр Булган аймгийн засаг Б.Ариун-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга М.Батчимэг (МУБИС төгсөгч), Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Ж.Ганболд (МУБИС төгсөгч), Бугат сумын засаг дарга Х.Ууганбаатар нар нутгийн оюутны төлөөлөлтэй уулзаж орон нутагтаа очиж ажиллахыг уриалж, залуу багш нартаа ямар ямар дэмжлэг үзүүлэх боломж байгаа тухайгаа дэлгэрэнгүй танилцууллаа.