Кембрижийн их сургуулийн төлөөлөгчид хүрэлцэн ирэв

Кембрижийн их сургуулийн төлөөлөгчид МУБИС-д 2022-05-19 нд айлчлан удирдлагуудтай уулзаж МУБИС-ийн багш бэлтгэдэг үйл ажиллагаатай танилцав. МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд проф. О.Алтангоо сургуулийн тухай дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн бөгөөд зочид Монголын багш боловсролын сургалтын онцлог, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл болон төрийн сургуулиудын хамтын ажиллагааны сонирхон асууж, ярилцав. Түүнчлэн МУБИС-д элсэгчдийн англи хэлний түвшин, англи хэлний багшаар төгсөгчдийн хэлний чадварын талаар мэдээлэлтэй танилцсан юм.