“НИЙГМИЙН АЖИЛ, ХҮҮХДИЙН АРГА ЗҮЙЧ” хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилд шинээр нээгдээд буй “НИЙГМИЙН АЖИЛ, ХҮҮХДИЙН АРГА ЗҮЙЧ” бакалаврын хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа 2021-09-15 ны өдөр БоСС-ийн өргөтгөлийн 5 давхарын шинэхэн танхимд болж, БОСС-ийн удирдлагууд эрдэмтэн багш нар, Нийгмийн ажлын ангийн анхны төгсөгчдийн төлөөлөл, шинэ элсэгч оюутнуудынхаа хамт цахим болон танхим хосолсон хэлбэрээр өргөн дэлгэр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээг БоСС-ийн захирал доктор дэд профессор Г.Цогзолмаа нээн НААЗТ-ийн эрхлэгч доктор, дэд профессор Т.Цэндсүрэн хүндэтгэлийн үг хэлж шинэ ангийн анхны элсэгч нартаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүссэн юм. Шинэ хөтөлбөрийн нээлтийн ёслолын арга хэмжээний чухал нэгэн арга хэмжээ нь "Оюутны тангараг өргөх" ёслол байв. Тус ангид хамгийн өндөр оноотой /765/ элсээд буй оюутан Б.Номин “НИЙГМИЙН АЖИЛ, ХҮҮХДИЙН АРГА ЗҮЙЧ” хөтөлбөрт хамт элссэн оюутан нөхдийнхөө хамт ОЮУТНЫ ТАНГАРАГАА амжилттай өргөлөө. Арга хэмжээний үеэр сургуулийн удирдлагууд өндөр оноотой элсэгч нартаа тэтгэлэгийн батламж гардуулж өгсөн бол шинэ элсэгч оюутан дүү нартаа зориулж Нийгмийн ажлын 4-р курсийн оюутан Ө.Болдхуяг морин хуурын аялгуу /“Аргамаг хүлгийн хурдаар"/ -аар, Оюутны зөвлөлийг төлөөлж Нийгмийн ажлын 2-р курсийн оюутан Ч.Пүрэвнамжил, Ш.Зол-Эрдэнэ нар ая дууны мэндчилгээ /Оюутны намар/ тус тус дэвшүүллээ. Цахимаар оролцсон хүндэт зочдыг төлөөлж МУГБ Т.Түвшин шинэ хөтөлбөрийн анхны элсэгч оюутнуудад баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэв. Тус арга хэмжээ нь танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан нь онцлог байлаа. Ингээд 2021-2022 оны хичээлийн шинэ жилээ, МУБИС-ийн түүхт 70 жилийн ойгоо өндөр амжилтаар угтаж байгаа Боловсрол судлалын сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид, нийт хамт олондоо талархал дэвшүүлж, шинэ хичээлийн жилд улам их амжилт хүсье.