Докторууд дипломоо гардаж авлаа

МУБИС-ийн докторантурын сургалтын бүрэн хөтөлбөрийг амжилттай дүүргэж Эрдмийн зэрэг хамгаалсан докторуудад диплом гардуулах арга хэмжээ өнөөдөр болж дипломыг МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч доктор дэд проф. О.Алтангоо НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, ХА-ны мэргэжилтэн Б.Нармандах нарын хамт гардуулан өгч баяр хүргэн амжилт хүсэв.  Ингээд докторын дипломоо гардаж авсан Боловсрол судлалын ухааны доктор Б.Батжав (Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа), Г.Заяабат (МУБИС, Сургуулийн өмнөх боловсролын сургууль), Б.Пүрэвжал (Нийслэлийн Боловсролын газар), Сэтгүүл зүйн ухааны доктор Б.Чинзориг (МУБИС, НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхим) нартаа эрдэмтэн багш нар, хамт олон, шавь нар, гэр бүл, найз нөхөд, ойр дотно бүх хүмүүсийн өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсье.