“Монгол Танака Бине” сорилын "Сорил авагч" нарыг бэлтгэх сургалтын 4 дэх удаагийн сургалт өндөрлөлөө

“Монгол Танака Бине” сорилын "Сорил авагч" нарыг бэлтгэх сургалтын 4 дэх удаагийн төгсөгч нартаа баяр хүргэе. МУБИС, Японы Нагоя Их сургуулийн эрдэмтдийн хамтран боловсруулсан “Монгол Танака Бине” оюун ухааны сорилын "Сорил авагч" нарыг бэлтгэх МУБИС-Нагоя их сургуулийн хамтарсан 4 дэх удаагийн (4+1) сургалт өнөөдөр 5 дахь өдрийн сургалтаа амжилттай зохион байгуулж, төгсөгчдөд МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал доктор, дэд профессор Г.Бямбацэрэн, МУБИС, Нагоя их сургуулийн Хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн эрхлэгч доктор Д.Одгэрэл нар сургалтыг зохион байгуулсан эрдэмтэн багш нарын хамт Сертификатыг гардуулан өгч баяр хүргэж, амжилт хүслээ. 2022-06-06 нд эхэлсэн сургалт ийнхүү энэ өдөр хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдан Нийслэл, орон нутгаас хүрэлцэн ирсэн суралцагчид “Монгол Танака Бине” оюун ухааны сорилын "Сорил авагч"-ийн гэрчилгээгээ гардан авав. Энэ удаагийн сургалтад оролцогчдыг Японы Хүүхдийг Ивээх Сангийн захиалгаар бэлтгэн оролцогч нэг бүрд тус бүр 1 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий тус сорилын оношлогооны хэрэглэгдэхүүнээр хангах зардлыг хариуцан хамтарч ажилласан ЯХИ Сангийн хамт олонд нийт төгсөгчид, эрдэмтэн багш нарынхаа өмнөөс гүн талархал илэрхийлээд төгсөгчдөдөө ажлын өндөр амжилт хүсье.