"Монгол хэл, аялгууны хэл зүйн айн судалгаа" сэдэвт ОУЭШХ амжилттай өндөрлөв

БШУЯ, МУБИС-ийн Монгол судлалын төв хамтран "Монгол хэл, аялгууны хэл зүйн айн судалгаа" сэдэвт Олон улсын Эрдэм шинжилгээний хурал цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. Хурал 2021-01-15 ны өдөр  ZOOM программаар болж дотоод, гадаадын олон эрдэмтэн судлаачид цахимаар оролцож илтгэлүүдээ хэлэлцүүлэв. Хурлын үдээс өмнөх хуралдааныг МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч Ардын багш Хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор Ц.Өнөрбаян, үдээс хойших хуралдааныг НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Хэл шинжлэлийн ухаан доктор (Ph.D), профессор Ш.Баттөгс нар тус тус удирдан чиглүүлэв. Хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бүх илтгэгчид болон оролцогч нарт гүн талархал илэрхийльж, амжилт хүсье.