Хүүхэд хамгааллын асуудлаар баруун, зүүн, төвийн бүсийн их сургуулиудын багш, судлаачид уулзалдлаа

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимээс баруун, зүүн, төвийн бүсийн багш бэлтгэдэг их сургуулиуд болох Дорнод их сургууль, Ховд их сургууль, МУБИС-ийн харьяа Архангайн Багшийн сургууль, Ховд их сургуулийн харьяа Баян-Өлгийн Багшийн сургуулийн удирдах ажилтан, багш судлаачидтай "ОРОН НУТГИЙН 4 ИХ СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН, БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХҮЧИРХИЙЛЭЛ, ДЭЭРЭЛХЭЛТИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АГУУЛГА БИЙ БОЛГОХ, БАГШ НАРЫГ ЧАДВАРЖУУЛАХ" сэдэвт төслийн уулзалтыг 2022-06-30 нд МУБИС-ийн төв байрны А205 танхимд амжилттай зохион байгууллаа. Уулзалтаар “Багш боловсрол дахь хүүхэд хамгаалал” бодлогын судалгааны үр дүн", "INSPIRE аргачлалаар үндэсний болон орон нутгийн Хүүхэд хамгааллын өнөөгийн байдлын үнэлгээний дүн", "Багш, нийгмийн ажлын сургалтын төлөвлөгөөнд INSPIRE агуулга тусгагдсан байдалд хийсэн үнэлгээний дүн", "Хүүхэд хамгаалал хичээлийн хөтөлбөрийн сайжруулалт (багш, нийгмийн ажил)", “INSPIRE 7 стратеги” сургалтын модуль, сургалтын хэрэглэгдэхүүн ном, гарын авлага, подкаст)", "Олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлсэн байдал (сургалт, радио тв, сонин ярилцлага)" зэрэг сэдвээр судалгааны ажлын дүнгээсээ багш, судлаач Б.Мягмарсүрэн /МУБИС/, Б.Оюун-Эрдэнэ /ДИС/, Ц.Ариунзул /ДИС/, Я.Жанар /ХИС/, Т.Чанцалдулам /МУБИС-ийн Архангай дахь БаС/ нар тус тус танхимд болон онлайнаар танилцуулав. Улмаар Төслийн тогтвортой үргэлжлэх байдал-Их, дээд сургуулиудын цаашдын төлөв" сэдвийн хүрээнд МУБИС-ийн НААЗТ-ийн эрхлэгч доктор дэд проф. Т.Цэндсүрэн, Нээлттэй нийгэм форум Ардчилал, хүний эрхийн боловсролын хөтөлбөрийн менежер А.Гэрэлмаа нар болон Дорнод Их Сургуулиийн дэд захирал Б.Оюун-Эрдэнэ, МУБИС-ийн Архангай дахь БаС-ийн Хөтөлбөрийн албаны дарга доктор Ю.Түвшинзаяа, Ховд Их Сургуулийн дэд захирал дэд проф Ц.Пүрэвсүрэн, ХИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал доктор С.Гаура нар дүгнэж үг хэлэн саналаа солилцлоо. Өнөөдрийн арга хэмжээг НААЗТ-ийн ахлах багш Х.Өлзийтунгалаг удирдан чиглүүлэв. Хүүхэд хамгааллын чиглэлээр нийгэмд тулгамдсан олон асуудлаар дээрх сэдэвт төслийн 2 жилийн хугацаанд зорилгоо амжилттай биелүүлж цаашид авах хэмжээ болон бодлогын хэмжээнд шийдвэрлэх олон асуудал байгааг оролцогчид санал нэгтэй дүгнэсэн юм. Ингээд нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн сэтгэл зүтгэл, оюун санаагаа үргэлж зориулан сурган хүмүүжүүлж яваа эрдэмтэн судлаач багш нартаа гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Дуламрагчаа