УЛСЫН ГАЗАРЗҮЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Газарзүйн олимпиад  27 дахь удаагаа 2023 оны 5 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд МУБИС-д боллоо. Энэ жилийн олимпиадыг олон улсын олимпиадын жишигт нийцүүлэх зорилготойгоор ажилласан бөгөөд аймаг, нийслэлээс шалгарсан 60 сурагч, 30 багш бичгээр хариулах асуулт даалгавар, дадлага ажлыг гүйцэтгэж, мөн өөрийн орон нутгийн онцлогт тулгуурлан “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, дасан зохицох арга зам” сэдэвт ханын илтгэл бэлтгэж хэлэлцүүллээ.

 Олимпиадын дүнг танилцуулбал:

9-р ангийн ангилалд

I байр – Т.Сарангэрэл (Сэлэнгэ аймаг Г.Бумцэндийн нэрэмжит I  сургууль), бэлтгэсэн багш Э.Энхцоож

II байр – А.Намуун (УБ хот Шинэ Монгол Харумафүжи сургууль), бэлтгэсэн багш Б.Ванчигдорж

  -Э.Бат-Амгалан (УБ хот 52-р сургууль), бэлтгэсэн багш Д.Сувд-Эрдэнэ

III байр – Н.Турхан (Дорнод аймаг, I  сургууль), бэлтгэсэн багш С.Алтангэрэл

- Н.Мөнхтүшиг (Баянхонгор аймаг Номундалай цогцолбор сургууль), бэлтгэсэн багш   Г.Одонцэцэг

- В.Одгэрэл (Хөвсгөл аймаг Шинэ-Идэр ЕБС), бэлтгэсэн багш Ч.Ганболд

12-р ангийн ангилалд

I байр – М.Мөнхжаргал (УБ хот Шинэ Монгол Харумафүжи сургууль), бэлтгэсэн багш Э.Энхжаргал

II байр – Б.Тэнгис (УБ хот Орхон Хасу сургууль), бэлтгэсэн багш Б.Лхагвасүрэн

  -Г.Мөнхжавхлан (УБ хот Шинэ Эхлэл ОУС), бэлтгэсэн багш Д.Лхагвасүрэн

III байр – С.Энхтуяа (Завхан аймаг, Дэвшил сургууль), бэлтгэсэн багш Г.Өлзийжаргал

- Б.Минжбадам (Орхон аймгийн 5-р сургууль), бэлтгэсэн багш А.Дэмбэрэл

- П.Баянжаргал (УБ хот Орхон 7-р сургууль), бэлтгэсэн багш Д.Алтанчимэг

Ханын илтгэлийн төрөлд (12-р анги)

I байр- Б.Оюун-Эрдэнэ (Дорнод аймаг Хан-Уул цогцолбор сургууль), бэлтгэсэн багш О.Сугар

II байр- Б.Минжбадам (Орхон аймаг 5-р сургууль) , бэлтгэсэн багш А.Дэмбэрэл

III байр- М.Пүрэвдулам (Хөвсгөл аймаг Эрдэнэбулган ЕБС) , бэлтгэсэн багш Э.Анхзаяа

Багш нарын ангиллын дүн

I байр – Б.Ванчигдорж (УБ хот Шинэ Монгол Харумафүжи сургууль)

II байр – П.Хэнмэдэх (Дархан-Уул аймаг, Дархан сумын Оюуны ирээдүй цогцолбор)

III байр –Б.Азжаргал (Өвөрхангай аймаг, Богд сумын Ц.Гайтавын нэрэмжит I ЕБС) нар тус тус шалгарлаа.

Олимпиадыг зохион байгуулахад идэвх чармайлт гарган ажилласан БШУЯ-ны БЕГ,  МУИС-ШУС-ийн Газарзүйн тэнхим, МУБИС-МБУС-ийн Газарзүйн тэнхимийн эрдэмтэн, багш нар, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэг болон төгсөгчдийн төлөөлөлд талархал илэрхийлье.

Улсын Газарзүйн олимпиад зохион байгуулах хороо