Ажлын хэсэг байгуулагдав

"Ковид 19" цар тахлын үеийн нөхцөл байдлыг тандсан судалгааны үр дүнгийн талаар МУБИС-ийн удирдлагууд, Шуурхай штабын гишүүд, Удирдах зөвлөл дэх багш нарын төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл, Багш нарын холбооны төлөөлөгч нарын 2021 оны 11-р сарын 24-ний өдрийн нээлттэй сонсгол, хамт олны хурлаас гарсан санал шийдвэрийг үндэслэн цаашид авах арга хэмжээ, удирдамж боловсруулж ажиллах ажлын хэсэг байгуулагдан ажиллах боллоо.