МУБИС-ийн түүхт 70 жилийн ойн нэрэмжит Шатрын тэмцээний шилдэгүүд

 

МУБИС-ийн ШАТРЫН АВАРГУУД ТОДРОВ. МУБИС-ийн түүхт 70 жилийн ойн нэрэмжит отгон тэмцээн ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-ээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Ингээд тэмцээний ШИЛДЭГҮҮДЭЭР:

Эрэгтэй

АЛТАН МЕДАЛЬ- Ц.Отгонбат /МУБИС-ийн харьяа ЕБС/

МӨНГӨН МЕДАЛЬ-Р.Магсар /Багшийн сургууль/

ХҮРЭЛ МЕДАЛЬ-Ж.Гүррагчаа /МУБИС-ийн харьяа ЕБС/

Эмэгтэй

АЛТАН МЕДАЛЬ-Т.Сэлэнгэ /Дүрслэх урлаг технологийн сургууль/

МӨНГӨН МЕДАЛЬ-Г.Энхмаа /МУБИС-ийн харьяа ЕБС/

ХҮРЭЛ МЕДАЛЬ-Б.Амартогтох /Боловсрол судлалын сургууль/ нар тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлийн эзэд болцгоолоо. Тэмцээнийг Дэлхийн Шатрын Холбооны мастер, Шатрын Монгол Улсын 2011 оны аварга, Улсын шүүгч М.ГҮНБАЯР шүүн явуулж, профессор М.Мөнхбаатар захиралтай МУБИС-ийн харьяа ЕБС-ийн хамт олон сургуулийнхаа шинэхэн Зоогийн танхимд амжилттай зохион байгууллаа. Шагналыг МУБИС-ийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал доктор Б.Сүхболд хүрэлцэн ирж гардуулалцсан юм. Ингээд МУБИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит шатрын шилдэгүүддээ баяр хүргэн оролцогчид, зохион байгуулагч нартаа гүн талархал илэрхийлье.