"70 сурах бичиг" -ийн дээж гардуулах болон үзэсгэлэнгийн нээлт болов

МУБИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулиудаас 70 жилийн ойд зориулсан "70 сурах бичиг" аяны хүрээнд хэвлэгдсэн ном, сурах бичгийн дээжээсээ зохиогчид МУБИС-ийн Номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэнд өргөн барив. Энэхүү гүн хүндэтгэлт арга хэмжээг Математик, Байгалийн ухааны сургуулийн хамт олон 2021-10-15 нд МУБИС-ийн төв номын сангийн 4 давхрын танхимд амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн энэ үеэр 70 жилийн ойн нэрэмжит "МУБИС-ийн үе үеийн эрдэмтдийн инновацийн бүтээлүүд" үзэсгэлэн мөн танхимд  нээгдэж, бүх бүрэлдэхүүн сургуулиудын шилдэг инноваци бүхий бүтээгдэхүүнүүд тавигдлаа. Бүтээлч бүх эрдэмтэн багш нартаа 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэн гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.