Онлайн сургалтыг нөхөж үзэх боломжтой боллоо

Багш, мэргэжилтнүүдийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих,  багшлахуйн болон судлан шинжлэх үйл ажиллагаандаа шинэ туршлага хуримтлуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс онлайн сургалт, мэдээллээр хангах зорилго бүхий Teams-д “БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ” группыг нээв. Уг группт OFFICE 365-ийн МУБИС-ийн эрхтэй бүх багш, ажилтнууд хамрагдаж байгаа учраас бүгдэд нь хамааралтай сургалт, хэлэлцүүлэг, уулзалтын видео болон файлуудыг (pdf, ppt) байршуулсан болно. Энэ удаад 12 сарын 24-өөс 2 сарын 1-ний хүртэлх хугацаанд явагдаж байгаа онлайн сургалтуудыг группын дэд цэсүүдээр орж видео хичээлүүд болон ппт танилцуулгуудыг үзэж хичээл сургалтын үйл ажиллагаандаа ашиглахыг хүсч байна. Хичээл, сургалтуудыг зааж буй багш нарынхаа хүч хөдөлмөр, бүтээлч байдлыг хүндэтгэх үүднээс видеонуудийг OFFICE 365, STREAM -ээр суваг үүсгэн тавьсан бөгөөд зөвхөн энэ группт нэгдсэн багш, мэргэжилтнүүд татахгүйгээр үзэх боломжтой юм.