ЗСА-наас ээлжит онлайн сургалт зохион байгуулав

“ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ЭЭЛЖИТ ОНЛАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Зайны сургалтын албанаас зохион байгуулж буй "Цахим сургалт зохион байгуулах арга зүй” сэдэвт 6 дугаар ээлжийн онлайн сургалтад МУБИС-ийн 30 багш, мэргэжилтнүүд ороцлоо. 
Оролцогчид:
- Forms программын онцлог, онлайн сорил, асуулга үүсгэх, шалгалт авах тохиргоо хийх, үр дүнд анализ хийх;
- Stream программ ашиглан видео хичээл үүсгэх, монтажлах, бусдад хуваалцах, шинэ суваг үүсгэх зэрэг боломжийг судалж, цаашид өөрийн зааж буй хичээлд туршин хэрэгжүүлэх;   
- Kaizala аппликейнш ашиглан, тухайн хичээлийг судалж буй болон сургуулийн оюутнууд, багш, мэргэжлийн баг, хамтлагтай хэрхэн онлайн харилцаа үүсгэх арга зүйд суралцлаа.
Сургалтын явцад оролцогчдоор практик дадлага хийлгэж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 
Энэхүү сургалт нь багш, мэргэжилтнүүд хоорондоо санал солилцох, туршлагаа хуваалцах, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар шинэ мэдээлэл олж авах, эрэл хайгуулах хийх, цаашид онлайн сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэх боломжтой болсноороо үр дүнтэй байлаа. Бидний зохион байгуулсан сургалтад идэвхтэй, бүтээлчээр оролцсон багш нар, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.