МУБИС-ийн харьяа ЕБC-ийн багш нар STEM БОЛОВСРОЛ-ын шинэ гарын авлага, зөвлөмж хэвлүүллээ

МУБИС-ийн харьяа ЕБC-ийн багш нар төрөлх МУБИС-ийнхаа 70 жилийн ойн босгон дээр STEM БОЛОВСРОЛ-ын шинэхэн гарын авлага, зөвлөмжийг хэвлүүлж ЕБС-ийн багш нарын гар дээр очиход бэлэн болголоо. Тус хамт олон анх STEM сургалтын хэрэглэгдэхүүнийг улсын хэмжээнд бүх ЕБС-д нэвтрүүлж эхэлснээс хойш бага ангийн сургалтандаа нэвтрүүлж, тус арга зүйгээр тасралтгүй хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд улсын хэмжээнд Боловсролын хүрээлэн, БМДИ болон бусад байгууллагуудтай хамтран STEM боловсролын хэрэглэгдэхүүнээр удаа дараа улсын хэмжээний сургалтыг амжилттай зохион байгуулаад байна. Ийнхүү сургамж, туршлага дээрээ тулгуурлан сургалтын үйл явцад тулгарч буй бэрхшээл, ололт, амжилт бүхнээ нэгтгэн дүгнэж Бага ангийн багш нарт зориулсан гарын авлагыг хэвлүүлэн хүргэж байгаа нь сайхан үйл хэрэг юм. Проф М.Мөнхбаатар захиралтай ЕБС-ийн эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлж, ажлын улам их амжилт хүсье. Жич: Номын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 99064992-утасаар холбогдон тодруулах боломжтой юм. 

Т.Дуламрагчаа