Үндэсний хэмжээний цахим арга хэмжээ нээлтээ хийлээ

Монгол Улсын ТХБ-ын төлөөх салбар дамнасан, бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг илрүүлэн нэгтгэж, хамтын ажиллагааны арга механизмын зураглалын төсөл боловсруулах нэгдсэн үйл ажиллагааны зорилго бүхий "ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨХ ХАМТЫН САНААЧИЛГА, ТҮНШЛЭЛ" үндэсний хэмжээний цахим арга  хэмжээ өнөөдөр нээлтээ хийж хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдан орон даяар олон нийтэд хүрлээ. Арга хэмжээ нь дараах зорилтуудыг дэвшүүлж байгаа юм. Үүнд:
1) Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бүх түвшний бодлого, төлөвлөлтийн ТХБ-ын үзэл санаа, агуулгатай уялдсан байдлыг тодорхойлох;
2) Дэлхий нийтийн үйлийн хөтөлбөр (ДНҮХ-GAP)-ийн хүрээнд Монгол Улсын хүрсэн үр дүнг нэгтгэн тоймлох;
3) “ТХБ 2030”-ын үйлийн хүрээ, замын зураглалыг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх;
4) Монгол Улсын ТХБ-ын төлөөх оролцогч талуудын хамтын санаачилга, түншлэлийн арга хэлбэрийг илрүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх, нэгтгэх;
5) ТХБ-ын төлөөх салбар хоорондын түншлэл, хамтын ажиллагааны зураглалын төсөл (оролцогч талуудын үүрэг, оролцоо, хамтран ажиллах механизм)-ийг боловсруулах;
6) Esd.mn цахим сангийн мэдээллийн баазыг баяжуулах, цахим орчинд ажиллах хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах;
Энэхүү цахим арга хэмжээ 2021 оны Y.8 ныг хүртэл үргэлжлэнэ.