БНСУ-ын Ханяанг их сургуультай хамтын ажиллагаа хөгжүүлнэ

БНСУ-ын тэргүүлэх их сургуулиудын нэг Ханяанг их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ким Дон Ил тэргүүтэй болон БНСУ-ын Глобаль И Энд Эс төлөөлөгчийн газрын захирал Шин Ү Ён тэргүүтэй төлөөлөгчид МУБИС-д өнөөдөр албан айлчлал хийлээ. Зочдыг МУБИС-ийн дэд захирал Д.Мандах тэргүүтэй гадаад хамтын ажиллагааны хамт олон хүлээн авч уулзан талууд өөрсдийн танилцуулгыг хийж улмаар 5 чиглэлээр 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, багш оюутан солилцох зэрэг хамтын олон талт ажиллагааг хөгжүүлэхээр харилцан зөвшилцөв. Ханяанг их сургуулийн танилцуулгыг тус сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Ким Бо Кён хийж, МУБИС-ийн НХУС-ийн Солонгос хэл, соёлын төвийн эрхлэгч З.Эрдэнэсүрэн хэлмэрчилсэн бол МУБИС-ийн танилцуулгыг МУБИС-ийн ГХА-ны мэргэжилтэн Г.Наранзул Солонгос хэл дээр танилцууллаа.