“Оюутны хөгжлийн төв”-ийн зорилго
Оюутны бие даан болон хамтран суралцах сургалтын таатай орчинг бүрдүүлж, хувь хүний хөгжил төлөвшлийг дэмжсэн үйл ажиллагааг зохион явуулна.
Оюутанд үйлчлэх төвийн үйл ажиллагааны чиглэл:
- Оюутныг бие даан болон багаар хамтран суралцах боломжоор хангах
- Оюутан оюутандаа туслах буюу “Оюутан багш” –ын сургалт явуулах
- МУБИС-ийн оюутны холбоо болон клубуудын үйл ажиллагааг дэмжих
- Багш болон оюутны хамтын сургалт, хүмүүжлийн ажиллагааг дэмжин туслах
- Оюутны хөгжил төлөвшлийн талаар сургалт семинар зохион байгуулах
- Мэргэжлийн багш удирдан явуулж байгаа дугуйлангийн үйл ажиллагааг дэмжих
- Анли хэлний багшийн ангийн оюутнууд бусад мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад англи хэлний дугуйлан хичээллүүлэх
- МУБИС-ийн оюутанд чиглэсэн бусад үйл ажиллагааг зохион байгуулна.
Зөвлөн туслах үйлчилгээ:
- Хөдөлмөр эрхлэлт, цагийн ажлын талаарх мэдээлэл авах, бүртгэх, зуучлах
- МУБИС-ийн тэтгэлэг болон бусад бүх төрлийн тэтгэлэгийн сангууд, оюутан солилцооны талаарх мэдээлэл болон тэтгэлэгт хэрхэн хамрагдах заавар зөвлөгөө өгөх, хамруулах
- Эрүүл мэнд, сэтгэл зүйн болон тулгамдсан асуудлаар зөвлөгөө өгөх, туслан дэмжих
- Цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах
Хамтран суралцах өрөөний үйлчилгээ:
Оюутанд үйлчлэх төв нь оюутнууд бие даан болон багаар ажиллах, хамтран суралцах 4 өрөөтэй. Өрөө тус бүр 12-15 оюутны суудалтай.
Даваа-Баасан гаригуудад | 08.40-10.10 | Оюутанд үйлчлэх хуваарь |
10.20-11.50 | ||
12.00-13.30 | ||
14.00-15.30 | ||
15.40-16.10 | ||
16.20-17.50 | ||
18.00-19.30 |
Жич: Оюутнууд онцгой тохиолдолд оройн цагаар болон амралтын өдрүүдэд хамтран суралцах өрөөг урьдчилан захиалж болно.
Хаяг: МУБИС-ийн 1 дүгээр байрны 105 тоот өрөө
Хариуцан ажиллах: Хариуцсан ажилтан: Л.Оюунгэрэл /99791171/
Утас: 11-31-17-64
E-mail; oyungerel88@msue.edu.mnМУБИС-ийн Оюутны хөгжлийн алба